Welcome, Зочин! Registration RSS

.:Жинхэн Шинэ Галын Мэдрэмж.:

Бямба, 2024-05-18
Main » 2012 » 4 сар » 13 » Тамхи
5:28 PM
Тамхи

Тамхи Ширхэглэн Зарсаар л байна. Жил бүр л ширхэгийн тамхи худалдаалуулахгүй гэдэг ч энд тэндгүй хаа сайгүй тамхи ширхэглээд сууж байгаа хүмүүс тааралддаг. Дэлгүүр худалдааны төвүүд ч мөн ялгаагүй ширхэглэн зарсаар л байгаа. Тэд насанд хүрсэн хүрээгүй хэн ч байсан худалдаалсаар л байдаг. Үүнээс нь болж манай орны эрэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь, эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь тамхи байнга хэрэглэдэг болжээ. Үүний багагүй хувийг ч хүүхдүүд эзэлж байгаа юм. тодруулбал манай улсын 2 хүн тутмын нэг нь тамхи татаж байгаа гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа ч гарчээ. Энэ судалгааны дүнгээр манай улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа 10 орны нэг болсон байна. тиймээс тамхины энэ замраагүй хэрэглээг хязгаарлахын тулд ийнхүү хууль зөрчигсдөд тавих шаардлагыг чангатгаж, мэргэжлийн байгууллага ч хяналт шалгалтаа эрчимжүүлэхээр болжээ. Урд нь Ил задгай гудамж талбайд тамхи ширхэглэн зарсан иргэнийг 20 мянган төгрөгөөр түц дэлгүүрийг 50-аас дааш мянган төгрөгөөр торгодог байсан. Тэгвэл Нислэлийн мэргэжлийн хяналтын газраас зарласан тамхинд тавих хяналтыг чангаруулах сарын аяны хүрээнд өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох юм байна. Тодруулбал та гудамж талбайд болон дэлгүүр түцэндээ тамхи ширхэглэн худалдаалсан тохиолдолд 700 хүртэлх мянган төгрөгийн торгууль төлнө гэсэн үг. Нэгэнт ийм журам гарсан учраас хичнээн эсэргүүцээд ч нэмэргүй гэлээ. Учир нь нийслэлийн мэргэжлийн хяналтынхан сарын аяныхаа хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтарч байгаа учраас эсэргүүцэл үзүүлбэл хуулийн нь дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Category: Мэдээ Мэдээлэл | Views: 306 | Added by: Hunter | Rating: 5.0/1
Total comments: 1
# Hunter Баасан, 5:30 PM
үнэн
0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]